2016-11-09
Жор бичих
 Эмчийн бичсэн жорыг эм баригч бичсэн жорын дагуу өвчтөнд зөв олгох ёстой. Эм баригч гэдэг нь эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалган олгох үйл ажиллагааг эрхэлдэг, зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтнийг хэлнэ.
2016-11-09
Эмийг зохистой хэрэглэх заавар Хийж болохгүй зүйлс:
 Эмчээс асуулгүйгээр хэд хэдэн эм хольж уух
 Урьдны өвчинтэй шинж тэмдэг нь ижил байсан ч өмнө нь ууж байсан эмээ одооны өвчинд тохирно гэж үзэх.
 Өвчний шинж тэмдэг адил байсан ч бусдад бичиж өгсөн эмийг дуурайж уух, өөрийн ууж байгаа эмээ бусдад өгөх. Нэг эм хүн хүнд өөр өөр үйлдэл үзүүлж болдог.
 Харанхуйд эм уух. Эм уухын өмнө эмийн нэрийг гэрэлтэй газар шалгаж хэвших.
 Хугацаа дууссан эмийг хадгалах. Ийм эмийг хүүхдэд очихоос сэргийлж жорлонд хийж усыг нь татах
 Хугацаа нь хэтэрсэн эмийг бүү хэрэглэ....
2016-11-09
Эмийг зохистой хэрэглэх заавар Хийх ёстой зүйлс:
 Эмийг эмчийн зөвөлгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагаар, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
 Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
 Ямар нэг гаж нөлөө гарвал эмчид ханд
 Эм уусан талаараа өдөр бүр тэмдэглэгээ хийж байх хэрэгтэй.
 Шингэн эмийг уухдаа савны хаягтай хэсгийг дээш нь харуулж эмийг хэрэглэх хэрэгтэй. Эмийг хэрэглэж дуусахаас өмнө хаяг нь унахаас болгоомжилж байх. Мөн бичи...
2016-11-09
Эмийн талаар эмчээс заавал зөвлөгөө авах тохиолдлууд
  Өөр эмчийн бичиж өгсөн эм, чөлөөтэй зарагддаг эм (амин дэм, ходоодны хүчлийг саармагжуулах эм, өвчин намдаах эм, ханиалга, ханиадны эсрэг эм, өтгөн хаталтын эсрэг эм г.м.), уламжлалт анагаахын эмүүд зэрэгийг хамтруулж ууж байгаа тохиолдолд
 Пиво, архи зэрэг согтууруулах ундаа тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд. Дараах зүйлийг Эмчээсээ заавал тодруулан асууж байх:
 Эм ямар үйлдэлтэй
 Эм хэрэглэхэд биед ямар өөрчлөлт гарч болох?
 Ямар гаж нөлөө гарч болох ?
 Эм уух хугацаанд юуг анхаарах? (тодорхой нэг хоол хүнс, шингэнийг хэрэглээнээсээ түр хугацаагаар хасах шаардлагатай юу, бусад эмийг...
2016-11-09
Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс.
 o Халуурч байгаа болон аль нэгэн өвдөлт бол 20-45 минутын дотор үр дүн илэрнэ,
o Зүрхний өвдөлт бол 5 минутын дотор намдах ёстой,
o Нянгийн халдвар бол нэг хонгийн дотор засарч эхлэх
o Даралт бол 7 хоногийн дараа 20-р буурсан байх,
o Гуурсан хоолойн багтрааны хөдлөлөөс сэргийлэх эмчилгээг үдэш,
o Ходоодны шархлааны эмчилгээнд Н2-блокаторыг үдэш,
o Зүрхний шигдээс болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг өглөөгүүр,
o Зүрхний хурц дутагдал болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг оройд,
o Гипертонийн кризээс сэргийлэх эмчилгээг артерийн даралтын өндөрсөлтийн үеэс 2 цаг...
2016-11-09
Чихэр өвс

 Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae

http://resource.news.mn/blog/photo/2013/3/8169eef1c6d1dd3e/3e5f201e9a10a455big.jpgУул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм...
2016-11-09
Бамбай
 Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis

http://resource.news.mn/blog/photo/2013/3/935e444edc7f14d9/c237a688333994fdbig.jpgЭнэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжэ...

2016-11-09
Таван салаа
 Таван салаа Англиар- Greater Plantain, Латин нэр нь-Plantago major
Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед ц...
2016-11-09
Алтан гагнуур
Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodi rosea

Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ.

download...
2016-11-09
монос эмийн сан 25-р салбар
 БЗД , 13-р хоороо ,Намьянжуугийн гуд,Монос группийн байр,/Хавдар судлалын эмнэлэгийн хажууд/   УБ  13370 
Танилцуулга 50гаруй эм бэлдмэлийг шахмал, үрэл, тос, тосон бүрхэц, галены бэлдмэл, капсуйлтай эм хэлбэрээр үйлдвэрлэдгээс орчим 10 нэр төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 20 гаран эмийн Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 
Жилдээ 15 сая ширхэг капсултай эм, 86 сая ширхэг шахмал эм, 1 сая флакон галены бэлдмэл, 3,5 сая савласан үрэл, 80 мянган тюбик тос үйлдвэрлэх хүчин чадалтай.  Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсо...