2016-11-09
Эмийн жор бичих дүрэм:
  Эмийн жорыг бэх болон тосон балаар тод гаргацтай засваргүй бичнэ.
 Эм биобэлдмэлийн нэрийг латин том үсгээр эхлэн харъяалахын тийн ялгалд бичнэ. Жор олон найрлагатай бол бүгдийг шинэ мөрнөөс бичих ба том үсгээр зэрэгцүүлэн бичиж, ард нь тунг бичнэ.
 Шингэн эмийн хэмжээг миллитр, дуслаар бол Х.gtts, бусад эмийн хэлбэрийг граммаар илэрхийлнэ.
 Жорын хуудсанд 0-16 насны хүүхэд, 60-аас дээш насны хүмүүсийн насыг бичнэ.
 Жорын хуудсанд хэд хэдэн эмийн жор бичвэл хооронд нь тусгаарлах тэмдэг # тавина.
 Хэрэв нэг жорын найрлагат хэд хэдэн эмийн бодисын тун адил байвал тус бүрийн ард тунг бичи...
2016-11-09
Эм баригчийн үүрэг:
  Эмийг өвчтөнд олгохдоо уг эмийг хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хэрэглэх хугацаа, илэрч болох гаж нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
 Жор хүлээн авсан, бэлтгэсэн, шалгасан, олгосон эм баригч жорын маягтын ар талд шарын үсэг зурж огноог тэмдэглэнэ.
 Мансууруулах эмийн жорын маягтын ар талд эм хүлээн авсан хүний нэр, хаяг, регистрийн дугаар, огноог тэмдэглэж гарын үсэг зуруулна. Эмийн жор бичихдээ “Эмийн жорын маягт, жор бичилт” монгол улсын стандартыг баримтална. Энгийн жорын маягтад 3-аас илүүгүй, мансууруулах жорын маягтад 1-ээс илүүгүй эм бичнэ. Хөнгөвчлөх эмчилгээнээс бу...
2016-11-09
Жор бичих
 Эмчийн бичсэн жорыг эм баригч бичсэн жорын дагуу өвчтөнд зөв олгох ёстой. Эм баригч гэдэг нь эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалган олгох үйл ажиллагааг эрхэлдэг, зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтнийг хэлнэ.
2016-11-09
Эмийг зохистой хэрэглэх заавар Хийж болохгүй зүйлс:
 Эмчээс асуулгүйгээр хэд хэдэн эм хольж уух
 Урьдны өвчинтэй шинж тэмдэг нь ижил байсан ч өмнө нь ууж байсан эмээ одооны өвчинд тохирно гэж үзэх.
 Өвчний шинж тэмдэг адил байсан ч бусдад бичиж өгсөн эмийг дуурайж уух, өөрийн ууж байгаа эмээ бусдад өгөх. Нэг эм хүн хүнд өөр өөр үйлдэл үзүүлж болдог.
 Харанхуйд эм уух. Эм уухын өмнө эмийн нэрийг гэрэлтэй газар шалгаж хэвших.
 Хугацаа дууссан эмийг хадгалах. Ийм эмийг хүүхдэд очихоос сэргийлж жорлонд хийж усыг нь татах
 Хугацаа нь хэтэрсэн эмийг бүү хэрэглэ....
2016-11-09
Эмийг зохистой хэрэглэх заавар Хийх ёстой зүйлс:
 Эмийг эмчийн зөвөлгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагаар, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
 Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
 Ямар нэг гаж нөлөө гарвал эмчид ханд
 Эм уусан талаараа өдөр бүр тэмдэглэгээ хийж байх хэрэгтэй.
 Шингэн эмийг уухдаа савны хаягтай хэсгийг дээш нь харуулж эмийг хэрэглэх хэрэгтэй. Эмийг хэрэглэж дуусахаас өмнө хаяг нь унахаас болгоомжилж байх. Мөн бичи...
2016-11-09
Эмийн талаар эмчээс заавал зөвлөгөө авах тохиолдлууд
  Өөр эмчийн бичиж өгсөн эм, чөлөөтэй зарагддаг эм (амин дэм, ходоодны хүчлийг саармагжуулах эм, өвчин намдаах эм, ханиалга, ханиадны эсрэг эм, өтгөн хаталтын эсрэг эм г.м.), уламжлалт анагаахын эмүүд зэрэгийг хамтруулж ууж байгаа тохиолдолд
 Пиво, архи зэрэг согтууруулах ундаа тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд. Дараах зүйлийг Эмчээсээ заавал тодруулан асууж байх:
 Эм ямар үйлдэлтэй
 Эм хэрэглэхэд биед ямар өөрчлөлт гарч болох?
 Ямар гаж нөлөө гарч болох ?
 Эм уух хугацаанд юуг анхаарах? (тодорхой нэг хоол хүнс, шингэнийг хэрэглээнээсээ түр хугацаагаар хасах шаардлагатай юу, бусад эмийг...
2016-11-09
Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс.
 o Халуурч байгаа болон аль нэгэн өвдөлт бол 20-45 минутын дотор үр дүн илэрнэ,
o Зүрхний өвдөлт бол 5 минутын дотор намдах ёстой,
o Нянгийн халдвар бол нэг хонгийн дотор засарч эхлэх
o Даралт бол 7 хоногийн дараа 20-р буурсан байх,
o Гуурсан хоолойн багтрааны хөдлөлөөс сэргийлэх эмчилгээг үдэш,
o Ходоодны шархлааны эмчилгээнд Н2-блокаторыг үдэш,
o Зүрхний шигдээс болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг өглөөгүүр,
o Зүрхний хурц дутагдал болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг оройд,
o Гипертонийн кризээс сэргийлэх эмчилгээг артерийн даралтын өндөрсөлтийн үеэс 2 цаг...